Дөрвөн цаг

Эрээнцавын Эвдрээгүй найрагч: Данзангийн Нямсүрэн Дөрвөн цаг Хаврын өглөө эрт босох сайхан Хазаар аваад моринд явах сайхан Сэрүүн цас үнэртэх нь сайхан Сэмжин мөснөөс хүлхэх нь сайхан Цөн түрж, гол урсах нь сайхан Цөмөрвөл, би ч бас урсана даа гэж бодох сайхан Өглөө голын эрэгт, ганцаархнаа сайхан Орой голын хөвөөнд чамтайгаа сайхан Алаг нүдний нулимсан дусалд багтсан Ай миний эх орны дөрвөн цаг Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу даа Аяа, амьдрал сайхан... Алаг нүдний нулимсан дусалд багтсан Ай миний эх орны дөрвөн цаг Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу даа Аяа, амьдрал сайхан... Хөх лонхон тогоруу дуугaрах сайхан Хөдөө цайдам борооших сайхан Анирхан ахуйд цэцэг дохих сайхан Аадрын өмн}
Back to Top