Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт авлигыг бууруулах чиглэлээр Засгийн газар манлайлал үзүүлэн ажиллана гэж хэлсэн. Үүний дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж, салбар бүрийн төлөөлөл болсон 15 хүнийг багтаажээ. Монгол Улс Трансперенси интернешнл олон улсын байгууллагаас гаргасан авлигын индексээр дэлхийн 180 улсаас 111-рт жагсаж байна. Үүнийг Монгол Улсын Засгийн газраас хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилтыг дэвшүүллээ. Энэ зунд багтаан авлигыг бууруулахтай холбоотой хууль эрхзүйн орчныг сайжруулах ажлыг зохион байгуулна. Эрүүгийн тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Мөн Шүгэл үлээгчдийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ. ЗАМЫН-ҮҮД БООМТ ӨНӨӨДРӨӨС ХЭВИЙН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс
Back to Top