Онцгой даалгавар, 2018

Найруулагч: Даваахүүгийн Отгонбаяр, Ганбатын Сэр-Од Зохиолч: Жаргалсайханы Оргил Студи: Оюунлаг продакшн , 35фильм (35Film) Ус, ургамал, ан, амьтан, цэцэг, навчис төгс бүрэн цогцолсон хангай нутагт, олонд алдартай оточ маарамба Аюур багш, Намжил хэмээх шавийн хамт амьдран суудаг байжээ. Гэтэл нэгэн өдөр түүний өргөмөл хүү Баяр, уул, усных нь шүтээн болсон “Эрдэнийн чулуу”-г хулгайлан одсоноор киноны үйл явдал эхэлнэ. Хэрэв шүтээнийг эргүүлэн байранд нь залахгүй бол гол, горхи ширгэж, хүн зонд аюул учрах тул Аюур багш, шавь Намжилд “Онцгой даалгавар” өгч Баяраагийн араас Улаанбаатар хотруу явуулна. Харамсалтай нь “Эрдэнийн чулуу” зальжин эр Цэнгэлийн гарт оржээ. “Эрдэнийн чулуу”-гаа ямар ч аргаар хамаагүй эргүүлж авахын тулд Намжил эцсийн сонголт болох “Аавын хаалга” татахаас өөр аргагүй байдалд орно. “Эрдэнийн чулуу”-г эргүүлэн авч чадах болов уу?
Back to Top