“УРИНАА“Дуучин: Ц.Отгонбаяр
Үг: Б.Пүрэвсүх /Танхай Ерөөлч/
Ая: Н.Ариука /“Эгшиг“ Records/
Зориод ирж золгоорой
Зон олон нь хүлээн сууна аа
Зочилж нэг саатаарай
Зоргоороо жаргаад мордоорой
Дахилт:
Хадгаа дэлгээд ерөөгөөд
Хаа ч явсан таныг уринаа
Хултай айргаа сөгнөөд
Хуурын эгшгэнд найрлан жарганаа
Зүтгээд нэг л ирээрэй
Зүлгэн дээр гэрээ барина аа
Таван тансагаар дайлж цайлна аа
Тааваараа жаргаад мордоорой
Дахилт:
Манай нутгаар зочлоорой
Малчны өргөөнд саатаарай
Шинийн найманд морилоорой
Шимийн идээгээр дайлнаа, хө