Амьдралоги, 2017 +

Аз жаргал, зовлон гуниг, хайр дурлал, хардалт, амжилт, бүтэлгүйтэл гээд л хар, цагаан хосолж байдаг хүний амьдралд бид төрөхдөө “Амьдралын сурах бичиг“-ээ өвөртлөөд ирдэг бол хэчнээн сайхан! Өөрийн биеэр туулж байж л амьдралын зах зухаас мэдэж, сурч, туршлагажиж ухаардаг. Энэ бол “Амьдралоги“ юм. Тэгвэл амьдралынхаа 2 дахь үеийн хямралд орсон гэр бүлийн хос, амжилттай яваа ч заяаны ханиа хараахан олоогүй бүсгүй, залуу халуун насныхаа алдаа, оноог дэнслүүлэн яваа оюутан охин болон киноны бусад дүрүүдийн аз жаргалын төлөөх тэмцэл болон тэдний санаанд оромгүй сонголтуудыг “Амьдралоги“ романтик инээдмийн уран сайхны киноноос үзээрэй.
Back to Top