Буянт гол/buyant gol “Хөөмий“
Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангадын дуулсанаар Монгол түмний зүрх сэтгэлд хоногшиж, бахархал болсон жаран жилийн түүхтэй “Тунгалаг Буянт” дууны үгийг Алтайн урианхайн Баруун амбаны хошуу буюу одоогийн Ховд аймгийн Дуут сумын урианхай Д.Лхашид бичсэн билээ.
Ховд аймгийн “Сүлд дуу” болж мөнхөрсөн энэхүү бүтээлийг ХӨӨМИЙН аялгуугаар эгшиглүүлсэнийг хүргэж байна.
Дашрамд тэмдэглэхэд Монгол Алтайд хоёр Буянт гол байх бөгөөд энэхүү Буянт гол нь Монгол Алтайн нурууны Ганц модны даваанаас эх авч Ховд аймгийн тө