Mongon shon tsomog - Ori zaluu

Тас хар огторгуй нойрсон тайвшираад Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахад Орь залуу нас саран шиг туяа цацаад Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ ээ Үүр цайж бялзуухай дуулан бүжиглээд Үүлэн хөшиг ярагдан наран гарч ирэхээр Opь залуу нас өглөө шиг баяраар бялхаад Орчлон хорвоогийн зүрхэнд нь булиглана аа Цас цайж замбалзгүй цацаг сагсалзаад Цайрдсан толь шиг цахилзан уул ус жаварлахаар Орь залуу нас он цаг шиг нахиа дэлгээд Орчлон хорвоогийн энгэрт нь хээ тавинаа Зун болж эрвээхэй наадан дэрвэл
Back to Top