Mongolooroo ayalay Busgui yurtunts МОНГОЛООРОО АЯЛЪЯ Бүсгүй ертөнц

Энэ онд 21 аймгаа хамтдаа тойрсон #Бүсгүй_ертөнц багийн маань хамтарсан уран бүтээл #МОНГОЛООРОО_АЯЛЪЯ 🇲🇳цоо шинэхэн клипийг хүлээн авна уу⚘⚘⚘ МОНГОЛООРОО АЯЛЪЯ Үг: Б.Болорцэрэн Ая: Д.Бердибек Ууланд гаръя урцанд амьдаръя Хөдөө явъя хөлөө баярлуулъя Усанд сүслэе ханатлаа хуучилъя Шөнийг дэрлээд гадаа хоноё Санаа нийлье замдаа төөрье Шаварт сууя наранд гандъя Салхинд цохиулъя сандарч бүлээрье Хөгжилтэй явъя хамтдаа аялъя аа Унаган байгалийн төрхөнд уусъя Баян хангайн хишгэнд талархая Улс Монголоо тойрон аялъя Эх орноо бахдан дуулъя Агаарт гаръя жимсэнд явъя Дураар тэнээд дурсамжаа эргэе Алжаал тайлъя сэтгэлээ сэргээе Түүдэг галаа тойрон бүжье ээ Бороонд норъё тэнгэртээ залбиръя Хол алсад ухаанаа тэлье Бодолд автая мөрөөдөлд умбая Дурсамжтай явъя хамтдаа аялъя аа Унаган байгалийн төрхөнд уусъя Баян хангайн хишгэнд талархая Улс Монголоо тойрон аялъя Эх орноо бахдан дуулъя Наадамд явъя майханд тухлая Нарнаар мордъё хөгшиддөө золгоё Найранд саатъя дугараа өргөе Намбандаа суугаад ёсоо дээдэлье Огшин цэлмэе сүслэн мөргөе Хангай говийн сайханд биширье Олонтой явъя хүндлэл хүлээе Хийморьтой явъя хамтдаа аялъя Нутаг нутгийн заншил дагая Буянт малынхаа шимэнд талархая Улс Монголоо тойрон аялъя Эх орноо бахдан дуулъя Унаган байгалийн төрхөнд уусъя Баян хангайн хишгэнд талархая Улс Монголоо тойрон аялъя Эх орноо бахдан дуулъя
Back to Top