Украин ээжтэй монгол ах дүү хоёр!!

Баяр гуниг, жаргал зовлон сүлэлдсэн хүний амьдралын зам гэдэг хэлж таашгүй ээдрээ нугачаатай билээ. Хувь заяаны эрхээр салж хагацсан аав ээж, ахан дүүс олон жилийн хойно учран золгох баярт мөчийг харуулсан нэгэн нэвтрүүлгийн хэсгээс сонирхоно уу? Оросын телевизийн “Жди меня“ (Wait for me) буюу “Хүлээ намайг“ нэртэй цуврал нэвтрүүлгээр монгол аав, украин ээжтэй ах дүү хоёр гарч байна. Алс холын монголоос тэднийг Москвад авчран Оросын төв телевизийн студид суулгах болсон учрыг хөтлөгч тайлбарлаж эхлэлээ Социализмын үед Оросын Львовт цэргийн сургуульд суралцаж байсан монгол залуу сургуулиа төгсөөд ирэхдээ орос эхнэртэйгээ нутагтаа ирж 3 хүүхэдтэй болжээ. . Монгол газар төрсөн ах дүү гурав ээжийгээ буцах үед буюу 1985 онд ах Сансар нь дөнгөж сургуульд орж, Сарнай тавтай, Солонгоо гуравтай байв. Эхнэр нь дунд охин Сарнай буюу Руженаг аваад нутаг буцмагц аав нь хүүгээ дэргэдээ авч охиноо Дорноговьд суугаа аав ээж дээрээ орхижээ. Ингээд хорь гаруй жил өнгөрөхөд Солонгоо охин хөдөөгийн нэгэн төвийн үсчин болж ах Сансар нь хотод гэр бүл хоёр хүү бас хөөрхөн охинтой болсон байна. Украин эхнэр Монголд байсан жилүүдээ хүнд хэцүү байсан учир нь офицер нөхөр нь архи их уудаг болсон гэж ярьж байна. Улмаар нөхөр маань архинд орсон тул буцахаас өөр аргагүй болсон гэж эхнэр нь ярьж байна. Тэгээд орос буцсаныхаа дараа Италид ажиллахаар явсан байна. Одоо ч тэндээ байгаа юм байна. Дунд охин нь одоо Львовт байгаа юм байна. Тэрээр нэг хүүтэй юм байна. Монгол газар төрсөн ах дүү гурав ээжийгээ буцах үед буюу 1985 онд ах Сансар нь дөнгөж сургуульд орж, Сарнай тавтай, Солонгоо гуравтай байв. Эхнэр нь дунд охин Сарнай буюу Руженаг аваад нутаг буцмагц аав нь хүүгээ дэргэдээ авч охиноо Дорноговьд суугаа аав ээж дээрээ орхижээ. Ингээд хорь гаруй жил өнгөрхөд Солонгоо охин хөдөөгийн нэгэн төвийн үсчин болж ах Сансар нь хотод гэр бүлтэй болж хоёр хүү бас хөөрхөн охинтой болсон байна. Ингээд 26 жилийн дараа 2011 онд Сансар Солонгоо хоёр төрсөн эхийгээ, бас Сарнайгаа Москвад олж уулзлаа
Back to Top