Turmandakh Gansuvd - Khun tsetseg Төрмандах Гансувд -Хүн цэцэг
Үг , Ая Э.Түдэв / СТА /
Хүн цэцэг
Онгон талдаа соёолон ургасан
Олон өнгийн тансагхан цэцэг
Онцгой чамдаа үнэнч дурлаад
Булиглах зүрхэнд минь дэлгэрэн ургажээ
Дахилт: Алтан хэвлийд амилан ургасан
Хүн цэцгийг битгий гомдоогоорой
Хадан цохион дээр ургасан
Хайрын ягаахан анхилам цэцэг
Хөөрхөн чамдаа үнэнч дурлаад
Ханьсах зүрхэнд минь хослон ургажээ
Дахилт: Амьд цэцэгсийн гоёхон дэлбээг
Андуурч битгий гишгэж орхиорой
Энхрий хайраар эрхлэн ургасан
Хос сэмбэрүү гоёхон цэцэг
Хонгор чамдаа янаглан дурлаад
Хүрэн зүрхэнд минь дэлгэрэн ургажээ
Дахилт: Амьд цэцэгсийн гоёхон дэлбээг
Андуурч битгий гишгэж орхиорой
Алтан хэвлийд амилан ургасан
Хүн цэцгийг битгий гомдоогоорой