“Санаад л байдаг аа“
Үг: Н.Минжинсайхан
Ая: Д.Цэцэрлэг
Бөртөн бөртөн нулимстай
Дуулж л яваа чамайгаа
Бүүвэй шаргал аялгуундаа
Уйлж л яваа чамайгаа
Санаад л санаад л байдаг аа би
Санаад л санаад л байна аа би
Тором тором нулимстай
Дуулж л яваа чамайгаа
Торго зөөлөн аялгуундаа
Сэмэрч л яваа чамайгаа
Санаад л санаад л байдаг аа би
Санаад л санаад л байна аа би
Зөөлөн зөөлөн уяралтай
Сайхнаас сайхан чамайгаа
Зүүдлэн зүүдлэн сэрээд
Зөвтгөж дандаа үгүйлдэг ээ
Санаад л санаад л байдаг аа би
Санаад л санаад л байна аа би
Санаад л санаад л байна аа би