ХАЧА-ийн тусгай хүчнийхэн уулархаг задгай газарт байлдааны тактикаа сайжруулж байна

Хятадын ардын чөлөөлөх армийн тусгай хүчнийхэн цохилтын “Гонжи-2“ дрон ашиглан уулархаг задгай газарт байлдааны тактикаа сайжруулж байна ▪️ Тусгай хүчний анги нь Хятадын баруун хэсэгт болзолт алан хядагчдын баазын нутаг дэвсгэрт очин, байршлыг нь баталгаажуулж, гол байг агаараас цохих үүрэгтэй байв. ▪️ Тусгайн бүлгийг буулгахад армийн нисэхийн Ми-171Е тээврийн нисдэг тэрэг оролцов. ▪️ Бүлэг аюулгүй газар бууж, бааз руу хөдөлж эхлэв. “Гонжи-2“ цохилтын дрон хөдөлгөөний бүх маршрутын дагуу агаарт байсан бөгөөд энэ нь 7000 метрийн өндрөөс тухайн газарт хайгуул хийж, бүлгийн үйл ажиллагааг зохицуулж байв. ▪️ Байрлалд хүрэлцэн ирсэн цэргүүд нөхцөл байдлыг үнэлж, байны нэмэлт хайгуул хийж, баазын солбицлыг командын цэгт дамжууллаа. Тэр даруй Жиан-16, Жиан-11-ээс бүрдсэн хос сөнөөгч онгоцыг агаарт хөөргөв. Онгоцууд заасан газарт ирж, бай руу агаараас цохилт өгчээ. “Гонжи-2“ дрон хөдөлж буй объектыг пуужингаар устгав.
Back to Top