МУГЖ Б.Энхбат - Ванлий

Наяад оны эхээр зохиолын дууны ертөнцөд богинохон хугацаанд өөрийгөө тунхаглаж чадсан дуучин бол “Дарханы“ гэх тодотголтой Б.Энхбат байлаа. Хорин зургаахан насандаа “Гавъяат“ хэмээх эрхэм цолыг хүртэж байсан үзэсгэлэнт дуучин бүсгүй “Цэцэгчний хүслэн“, “Тогтохоо байлаа“, “Уянга цагаан хуруу“, Цэргийн гэргий“ , “Хар торгон хамжаар“, “Сэндэр охин“, “Гоож Нанаа“, “Янжуур тамхи“, “Ванлий“ гээд олон арван дууг сэтгэлд хоногштол дуулж үлдээсэн нь монголын радиогийн алтан фондод үнэт өв болон хадгалагдаж байдаг.
Back to Top