Uka-Hooson

Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука “I’m in love” буюу “Би дурласан эмэгтэй” бие даасан анхны цомгоо өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд худалдаанд гаргасан билээ. Харин тэрбээр өчигдөр энэхүү цомогт нь багтсан “Хоосон” нэртэй дуугаа клипжүүлэн үзэгчдэд хүргэлээ. “Хоосон” дууны клипийг “Wanted” студид хийн, дууны үгийг “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа бичиж, аяыг нь дуучин Б.Дашдондог хийжээ. Түүний анхны цомогт багтсан “Hi Ladies” дууны клип хэдийнэ үзэгчдийн хүртээл болоод байгаа бол “I’m in Love” цомгийн дөрвөн ч дууны клип бэлэн болоод байгаа аж. Тиймээс дуучин бүсгүй тун удахгүй “Танго”, “Би нислээ”, “Party man” зэрэг дууны клипээ ээлж дараагаар үзэгчдэд хүргэх гэнэ.
Back to Top