Хятадууд Улаанбаатарын тухай

Өнгөрсөн 7-р сард Улаанбаатарт ирээд явсан хятадын влоггерын нилээд видео үзлээ. Тун дажгүй сайн талаас нь мөртлөө шударга ханджээ. Сэтгэгдэлүүдээс харахад “Нийслэл байж 2-хон эгнээ замтай, манай хөдөөний хот 4-6 эгнээ замтай. Мод цэцэрлэг багатай юм. Явган хүний зам, тохижилт ямар ч мэргэжлийн бус. Төвийг эс тооцвол манай 60-70-аад оныг санагдуулж байна“ гэж шүүмжилсэн байна. Харин сайшаасан сэтгэгдэлүүд нь “Өөдрөг, бардам хүмүүс байна. Хувцаслалт нь бидний дунджаас хамаагүй илүү. Хурдан хөгжиж байгаа хот байна, ийм гэж төсөөлсөнгүй, хүлээлтээс давлаа. 3-хан сая хүнтэй улсын нийслэл гэхэд дажгүй шүү. Нүдэн дээр өдрөөс өдөрт сайжирч байна. Зөв зам дээрээ байна“ гэжээ. Хятадын эдийн засгийн хөгжлийг өндөр байшин, өргөн толигор зам, давхар гүүрнүүд, явган хүний тохилог замууд, мод, цэцэрлэгээр голлон дүгнэдэг нь харагдлаа. Улс төрийн агуулгатай хэт талцсан маргаануудыг хаялаа, гэхдээ их биш 10-20% л байна. Энэ видеонуудыг сонирхож байгаа бол дор линкийг оруулнаа. Энэ нөхрийн маш олон богино видеонууд байгаа шүү.
Back to Top