Үлэмжийн чанар дуулалт жүжгийн дуу “Хайрын дуу“
ҮУИТ-ын дуучин МУГЖ Б.Батмэнд
ҮУИТ-ын дуучин МУГЖ Ц.Түмэнжаргал
Манант хөвч нь байсаар байтлаа
Марал буга нь юундаа урамдана вэ
Магад уулзахын ерөөлтэй байтлаа
Сэтгэл минь юундаа дэнсэрнэ вэ
Тоост орчлон ганцхан байтлаа
Тогоруу сүрэглэн юундаа буцна вэ
Тосоод уулзахын ерөөлтэй байтлаа
Сэтгэл минь юундаа догдлоно вэ
Цаазат номын тангараг гэж байх юм
Цаглашгүй хайрын сэтгэл гэж байх юм
Цанхаалж болдоггүй замбуулинд нь
Таныгаа би чинь яалтай билээ
Уйдаж залхмаар ертөнц гэж байх юм
Уяран хоргодмоор амрга гэж байх юм
Учир нь олдохгүй замбуулинд нь хө
Чамайгаа би яалтай билээ
Алсын говиосоо тэмүүлж ирнээ би
Арын хангайдаа мөрөөсөж хүлээнэ би
Газрын холдоо саатах нь үгүй дээ
Ганцхан таныгаа хүлээж сууна даа
Арга башрын хорвоог сөрж туулья
Амраг хайрын тэнгэрийг аргадаж ду