Desant - Nothing’s Forever ft. Jason (“Helgui Jim“ OST)

“Хэлгүй Жим“ киноны дуу “Nothing’s Forever“ ℗ 2020 Desant / Ballergang “Хэлгүй Жим“ МУСК - 8 сарын 28-с бүх кино театруудаар “Nothing’s Forever“ дууг бүх дижитал хөгжмийн дэлгүүрээс! Татах & Сонсох » Follow Desant: Credits: Video by Dream Studio Beat by Tellingbeatzz Recorded at Toonot Records Mixed & Mastered by DEGI Lyrics: Хэний ч хараагүй тэр зүг Хэнээс ч хараат бус бид гүйнэ Гэрэлтсэн тэр л зүгрүү Сүүмийж одох түүхийг Ирээдүй рүү холбох гүүр Цаг хугацаа Nothing’s Forever Хүлээж байгаараа залуу минь чамд хэлэх үг байна Хүлээж аваарай бодолд чинь суулгаж нэмэх үг байна Хэсэг хугацаанд бодож үзээд хэлээч энэ үгийг минь Дуустал сонсоод дараа нь бидэнд тунгааж дүгнэх юм байна Aye, Бид нар монгол гэдэг нэг хаятай Усыг нь уувал ёсыг нь дагадаг нэг л хэв маягтай Үүх түүхээ дээдэл гэдэг итгэл үнэмшилтэй Энэ зүйл сүүлийн үед алдагдаж байгаа нь харамсалтай Эх орныхоо төлөө жагсаж байгаа эгэл цэргүүд Эрхээ хасуулж алдсан хөвгүүд, хавтаст хэргүүд Эрдэмтэн мэргэд, ижий аав минь дэргэд Дээрх бүгд багтана бид Монгол улсын иргэд Тэгэхээр чиний үүрэх үүрэг чинь юу вэ ? Үнэний талд зогсоход дүү минь чи бүү ай Ялалтад чүү ай хүрч байсан ч бүү ай Ирээдүй рүү инээж байгаа хүүхдүүд минь бүүвэй Хэний ч хараагүй тэр зүг Хэнээс ч хараат бус бид гүйнэ Гэрэлтсэн тэр л зүгрүү Сүүмийж одох түүхийг Ирээдүй рүү холбох гүүр Цаг хугацаа Nothing’s Forever Ааг омгоо ихдүүлж нисэж яваагүй ч гэлээ Агтны нуруун дээр дэрвэж хийсэж яваа хүү Аархан онгирч явсан насаа энд үдсээн Алдаж онож туулсан зүйлс бас энд үлдсээн Хоосон кармаа хамаагүй ээ чамд гэр орон байна Үүнийг бүтээж өгсөн өвөг дээдэс эх орон байна Боломжийг чамд атгуулж өгсөн олон нэг хором байна Хурууны хээ давтагдашгүй шиг нэг ором байна Энэ бол бидний Монгол улс минь Тусгаар тогтнол эрх чөлөөт залуус минь Гишгэж байгаа газар доор чинь өвгөдийн цус бий Тиймээс нэг ч ширхэг зүйлийг мартах ёсгүй Үнэ цэнэ чиний яг хаана байрлаж байна Үүнийгээ та бүхэн яаж хайрлаж байна Мэдэх нэгнээсээ суралц мэдэхгүй дээ дамжуул Монгол Улс үүрдийн үүрд мандан бадраг хамт дуул алив Хэний ч хараагүй тэр зүг Хэнээс ч хараат бус бид гүйнэ Гэрэлтсэн тэр л зүгрүү Сүүмийж одох түүхийг Ирээдүй рүү холбох гүүр Цаг хугацаа Nothing’s Forever #HelguiJim #OST #Desant
Back to Top