Чингис хаан 1/30

Чингис хаан киноны найруулагч, ивээн тэтгэж байгаа компани хоёрын саналаар гол дүрийн жүжигчин тодрох учиртай юм. Надад анхнаасаа оногдсон дүр гэвэл Зэв жанжин. Эзэн Богдын морины хүзүүг харвадаг баатар эр шүү дээ. Анхнаасаа л би өөрийгөө Зэв жанжинд тоглоно гээд бодчихсон байлаа. Угаасаа надад ирсэн дүр нь тэр юм чинь. Юун их хааны дүрийн тухай бодох. Тийм том зүйл бодох тэнхээ ч байсангүй. Дүрээ цээжлээд бараг өөрийн болгоод байлаа. Гэтэл кино зураг авалт эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад найруулагч над руу залгаж байна. Тэгэхэд би Хөх хотод байсан юм. “Чи яаралтай Бээжинд ир. Чамайг нэг зурж үзмээр байна. Нүүр будгаар хувиргаж чамайг эзэн хааны залуу үед тохирох эсэхийг шалгамаар байна“ гэж байна. Би гайхаад надад авсан дүр бий шүү дээ гэлээ. Тэгсэн чинь “Үгүй ээ, би Чингис хааны дүрд чамайг тоглуулах саналтай байн
Back to Top