гл шиг эх орон
История, культура и современность монгольских народов.
Өглөө шиг эх орон
Болороо МӨӨГИЙ
Цэлмэг, өглөө наран мандлаа
Цэцэгийн соогсол, тэнгэртээ бүүвэй
Цээжин хойморт, амин алтан шүтээн
Цэнхэр тэнгэрийн, эх орон минь үү зээ.
GANAA ЯНЖКА
Өэлүн ээжийн бүүвэйн аялгуу
Өргөн мөрөн голын аашийг аргадвуу
Өндөр заяат төрсөн Монгол хүний,
Уужим ивээлт өлзий дэмбэрэл өлгий нутаг
Өөрөө өөдлөх цагийг туулсан Монгол,
Өнөд дэвжих өглөө шиг Эх орон.
Сүхээ
Монгол хүний босоо хиймор,
Tуурайн тамгатай түүхийг бид бичнэ
Миний ардын, жаргал дүүрэн заяа
Туг сvлдэндээ, цаг дүрмэн омогшино.
ЦЭЦЭГЧИД
Мянга мянган жилийн буурал түүх
Монгол төрийг бууж нөмөрнө
Хүчит сансарын гэгээн туяа
Миний өмнө, маргаашийг гийлүүлнэ.
Ардын дууны 3
Дөрвөн цагийн найман аялгуу
Дөрөө чимээтэй түүхийг дуулна
Домог заншилд өссөн Монгол хүн
Дүүрэн дэлгэрэх, эгшгэлсэн домгийг дуулна
Машид мэргэн миний ард түмний
Ашид өлзийт ерөөл шиг эх орон.
Жижиг Болороо АМАРБУЯНТ
Миний Монголын гэрэлт ирээдүй өөдөө харагдаж байна
Мөнхөд дэвжихийн зарлигт эх орон