“Морин хуур“ хүүхдийн дуу

Өргөө гэрийн хойморт Дээдлэн тахисан морин хуур Өөдлөх бүхний бэлэгдэл Дэлхийд хосгүй морин хуур Дх: Морин хуур шиг тэнгэрлэг Миний ардын бүтээсэн Мөнхөд эгшиглэх аялгуу нь Монгол түмний бахархал Хорвоо ертөнцийг хөгөлсөн Хос чавхдаст морин хуур Хотолын их ерөөлтэй Хорвоод хосгүй морин хуур Дх: Морин хуур шиг тэнгэрлэг Миний ардын бүтээсэн Мөнхөд эгшиглэх аялгуу нь Монгол түмний бахархал Эцэг өвгөдөөс өвөлсөн Эртний домогтой морин хуур Эрхэт төрдөө дээдэлсэн Эгшигт сайхан морин хуур Дх: Морин хуур шиг тэнгэрлэг Миний ардын бүтээсэн Мөнхөд эгшиглэх аялгуу нь Монгол түмний бахархал
Back to Top