Ганаа - Чамтай хамт явмаар байна | Ganaa - Chamtai hamt yavmaar baina

Дуучин Ганаа “Чамтай хамт явмаар байна“ дууны албан ёсны клип. ℗ 2016 Хай-Фай Медиа Групп Видео бичлэг: Zaya’ sh “Зүрх сэтгэл“ цомог татах: ● Gana ● HMG. Шиврэн гуниглах борооноор ганцаар Шүхрээ барьсаар алхаж явахад Шүүдэрт норсон даашинзны хормой чинь Шүлэг болж сэтгэлд минь уянгалах юм Зэрэгцэн суусан бидэн хоёрыг Зөнч саран адислан таалаач Зүүд зэрэглээ шиг амьдралын харгуйгаар Зөвхөн би түүнтэй хамт явмаар байна Баяр гунигийг минь тэнцүүлж Бартаад замыг давах хүч хайрлаач Булбарай гарыг чинь атгасан хэвээр Буурал хорвоог хамтдаа туулья Будран уйтгарлах цаснаар ганцаар Хүрмэн дотроо хүйтэн явахад Будаж янзлаагүй чиний төрх Бадаг дуунд минь эгшиглэсээр байх юм Салах учиргүй бидэн хоёрыг Саран авхай адислан таалаач Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар Сайхан түүнтэй би хамт явмаар байна Баяр гунигийг минь тэнцүүлж Бартаад замыг давах хүч хайрлаач Булбарай гарыг чинь атгасан хэвээр Буурал хорвоог хамтдаа туулья Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар Сайхан түүнтэй би хамт явмаар байна Баяр гунигийг минь тэнцүүлж Бартаад замыг давах хүч хайрлаач Булбарай гарыг чинь атгасан хэвээр Буурал хорвоог хамтдаа туулья
Back to Top