Сталкер (1979)

Stalker 1979 · 163 мин · Баруун Герман, ЗХУ · Өнгөт · Орос хэл · Бодролын, Зөгнөлт Найруулагч · Андрей Тарковский Туслах найруулагч · Лариса Тарковская Жүжигчин · Александр Кайдановский, Николай Гринько, Анатолий Солоницын, Алиса Фрейндлих Хөгжмийн зохиолч · Эдуард Артемьев Сталкер (хөтөч) бол Зона хэмээх хориотой бүсэд хүмүүсийг аваачдаг ажил хийж гэр бүлээ тэжээдэг нэгэн билээ. Зонад 20 жилийн өмнө солир унасан гэгддэг. Гэвч тэр нь яваандаа зүгээр ч нэг солир биш болж таарч, ямар нэг оюун ухаант хүч тэнд бий болсон тухай цуу тарна. Зонад очсон хүмүүсийн дотоод аугаа хүсэл нь биеллээ олдог гэж ярилцдаг учраас нэгэн зохиолч, профессор хоёр Сталкерт мөнгө төлөн Зона тийш цуг явна… Андрей Тарковскийг энэ киногоо хийсний дараа Госкино (Государственный комитет по кинематографии СССР)-ийн төлөөлөгч шүүмжлэн “үзэгчдийн санаанд нийцэх зүйл хийх хэрэгтэй” гэсэнд Андрей Тарковский зөрж “Надад хоёр хүний л үзэл бодол чухал. Нэг нь (Робер) Брессон, нөгөө нь (Ингмар) Бергман” гэсэн гэдэг.
Back to Top