Dschinghis Khan - Genghis Khan [ Mongolian Version ]

Монголчууд ЗХУ-ын үед хориглодог байсан, Чингисхааны тухай алдарт хит дууг дуулжээ“ хэмээн энэ дууг маш олон оросууд өөрийн ФБ болон блог хуудсандаа оруулсан байна. Тэдгээрийн доор хүмүүс зөндөө олон сэтгэгдлүүд оруулсныг нь би дээр уншиж байгаад баралгүй орхисон юм. 1979 оны Eurovision наадамд Германы Чингисхан хамтлаг энэ дуугаараа оролцож 4-р байранд орсоноор энэ дуу хит болж, дэлхий дахинд алдартай болсон юм байна. Би ч гэсэн хар багаасаа энэ дууг сонсож өссөн. Ах нар энэ дууг “хээр морьтой, хул морьтой, бла бла… юу юу ч билээ“ гээд л гитар дараад дуулдаг байсан болохоор чихэнд хоногшоод үлдэлгүй яахав. За тэр ч яахав, гол асуудал руугаа оръё. Оросуудын бичсэн сэтгэгдлүүдээс товчлоод оруулъя. - Супер, үнэхээр гоё дуулжээ. - Германчууд энэ дууг дуулахад гоё л сонсогддог байсан. Харин монголчууд дуулсан чинь бүр илүү сүртэй юм байна. - Монгол хэл чинь ийм ширүүн, догшин юмуу? - Германаар дуулахыг нь сонсоход огт төрж байгаагүй мэдрэмж монголоор дуулахыг нь сонсоход төрлөө. Сэтгэлд түгшүүр төрж, өвдөг чи
Back to Top